Мессеж бүрийг борлуулалтын боломж болго
Facebook, Instagram-ийн мессеж, комментод автоматаар хариулж, AI-аар бүтээгдэхүүн танилцуулан, захиалга авах үйл явцыг автоматжуул. Bot24 нь Монголын бизнесүүдэд зориулсан AI чатбот болон сошиал харилцааны автоматжуулалтын платформ юм. Харилцагчийн түгээмэл асуултад хариулж, шаардлагатай үед ажилтанд шилжүүлэхэд тусална.
Хэрхэн ажилладаг вэ?
Ботоо угсарч, AI-аар хариулуулж, коммент, борлуулалт, тайлангаа нэг системээс удирдана.
- Блок, картаар угсарнаТекст, зураг, "бичиж байна", түргэн хариулт, gallery, мэдээ, бүтээгдэхүүн, форм — чирж тавиад л болно.
- Flowchart-аар бүх урсгалаа харнаАль товч аль блок руу очдогийг зураглалаар нь харж, холбогдоогүй блокийг шууд олно.
- Түлхүүр үг"сайн байна уу", "sain baina uu", "sn bnu" гэх мэт хувилбар бүрийг нэг хариулттай холбоно. AI түлхүүр үг санал болгоно.
- Хувилбар, нийтлэхӨөрчлөлтөө урьдчилан харж, туршиж байгаад нийтэлнэ. Өөрчлөлтийн түүх хадгалагдана.
- Мэдлэгийн санҮйлчилгээ, үнэ, хаяг, ажлын цаг, холбоосуудаа хэсэг хэсгээр оруулна. AI зөвхөн эндээс хариулна.
- Хариулах дүрэм"Хүргэлтийн хугацаа амлахгүй", "Үнийн санал өгөхгүй, салбарт урь" гэх мэт өөрийн дүрмээ тавина.
- Зураг, блок илгээхБүтээгдэхүүний тухай асуувал тохирох 1–4 зургийг, эсвэл таны бэлдсэн блокийг товчтой нь илгээнэ.
- Туршиж байгаад асаанаAI тест цонхонд асуулт бичиж хариултыг шалгаад, сэтгэл хангалуун бол асаана. AI зардлаа тайлангаас харна.
Хүргэлт: УБ дотор 24 цагт, 5,000₮. 100,000₮-өөс дээш үнэгүй.
Ажлын цаг: Даваа–Баасан 09:00–18:00
Буцаалт: 7 хоногийн дотор, шошготой нь
- Коммент автоматжуулалтПост дээр "1", "үнэ" гэх мэт коммент бичсэн хүнд олон нийтэд хариу бичиж, мессежээр (PM) дэлгэрэнгүйг нь автоматаар илгээнэ.
- Зараас ирсэн хэрэглэгчFacebook зарын "Мессеж илгээх" товчоор орж ирсэн хүнийг тухайн зарт тохирсон блок руу шууд чиглүүлнэ.
- Идэвхижүүлэлт (broadcast)Харилцагчдынхаа бүлэг рүү урамшуулал, мэдээг нэг дор илгээж, хүргэлтийн явцыг харна.
- Бүлэг, харилцагчийн санЧатад бичсэн хүн бүр харилцагч болж хадгалагдана. Сонирхлоор нь бүлэглэнэ.
- Бүтээгдэхүүний каталогВэб дэлгүүрийнхээ барааг ангилал, брэнд, тагаар шүүж чатад карусель хэлбэрээр харуулна.
- Сагс, захиалгаХарилцагч чатнаасаа гарахгүйгээр бараа сонгож, захиалгаа бүртгүүлнэ.
- Чатан доторх формНэр, утас, хаяг, цагийг чатаар асууж бөглүүлнэ — эсвэл вэб форм руу илгээнэ. Мэдээлэл CRM-д орно.
- CRM, Call24-тэй холбогдоноЧат бүр Call24-ийн харилцагчийн карт, тикетэд орж, дуудлага, имэйлтэй нэг түүхтэй болно.
- Нэгдсэн inboxБүх ярилцлагыг нэг дор харж, хэзээ ч өөрөө орж хариулна. Хариу хүлээж буй хүмүүс тусдаа шүүгдэнэ.
- Ажилтан руу шилжүүлэх"Ажилтантай холбогдох" дарахад бот түр зогсож, таны тохируулсан минутын дараа өөрөө эргэн асна.
- AnalyticsИрсэн зурвас, товч даралт, хариултын хурд, юүлүүр, хамгийн их дарагдсан товч, суваг тус бүрээр.
- Олон админ, олон ботБагаараа нэг ботыг удирдана. Нэг ботоо хуулбарлаж өөр пэйжид ашиглана.
Бизнесийнхээ загварыг сонгоод
шууд эхэл
Бэлэн загвараас сонгож, бизнесийнхээ мэдээллийг тохируулаад чатботоо ажиллуул. Загвар бүр хэрхэн ажилладгийг урьдчилан хараарай.
4 алхамаар ботоо ажиллуулна
Техникийн мэдлэг шаардлагагүй. Хүсвэл манай баг хамт тохируулж өгнө.
Пэйжээ холбоно
Facebook, Instagram пэйжээ хэдхэн товшилтоор холбоно.
Загвар сонгоно
Салбарын бэлэн загвараас эхэлж, эсвэл хоосноос угсарна.
Мэдээллээ оруулна
Бараа, үнэ, ажлын цаг, түгээмэл асуултаа мэдлэгийн санд оруулна.
Туршаад нийтэлнэ
"Ботоо турших"-оор шалгаад нийтэлнэ. Үр дүнгээ тайлангаас хянана.
Чат, дуудлага, CRM — нэг системд
bot24 нь Call24 дуудлагын төв, CRM-тэй шууд холбогддог. Messenger, Instagram-ын яриа, дуудлага, харилцагчийн мэдээлэл нэг дор хадгалагдана.
Чатботоо мэргэжлийн хүний тусламжгүйгээр удирдана
Бот тохируулагдсаны дараа текст, үнэ, зураг, товчоо өөрөө өөрчлөөд «Нийтлэх» дарахад л шинэчлэгдэнэ. Код бичих шаардлагагүй.
- Блок, картаа нэмж, засаж, дарааллаа өөрчилнө
- Түлхүүр үг, коммент автоматжуулалтаа өөрөө тохируулна
- Inbox-оос харилцагчтайгаа шууд чатлана
- Тайлангаас ботын үр дүнг хянана

Үнэ хэд вэ?
Чатботоо мэргэжлийн багаар тохируулаарай. Манай баг таны бизнесийн мэдээллийг оруулж, чатботыг угсарч, ажиллахад бэлэн болгон тохируулж өгнө. Нэг удаагийн тохиргооны төлбөр ₮390,000 — сарын багцын үнэд ороогүй, хүсвэл нэмэлтээр авна.
Чатбот
- Чатбот угсрах — товч, галерей, маягт
- Коммент автоматжуулалт — коммент бүрт хариулж, PM илгээнэ
- Түлхүүр үгээр автомат хариулт
- Нэг Inbox, ажилтан руу шилжүүлэх
- Харилцагчийн сан, тайлан
AI чатбот + Дуудлага удирдах
- Чатбот багцын бүх боломж
- AI хариулт — танай мэдээллээс өөрөө хариулна
- Идэвхижүүлэлт — бүлэгт мессеж илгээх
- Facebook зараар ирсэн хүнд автомат хариулт
- Call24 дуудлагын төв, CRM холболт
Корпорейт
- Олон пэйж, олон бот нэг дороос
- Админ нэмж, багаараа удирдах
- Ботыг салбар бүрт хуулбарлах
- Ботыг манай баг угсарч, тохируулж өгнө
Bot24-ийг ашигладаг байгууллагууд
Төрийн байгууллагаас эхлээд жижиг бизнес хүртэл 200 гаруй байгууллага bot24-ээр харилцагчдадаа үйлчилж байна.
Асуух зүйл байна уу?
Давтагддаг ажлаа автоматжуулж, борлуулалтдаа төвлөр
Танай бизнест тохирох багц, загварыг сонгоход манай зөвлөх тусална. Үнийн санал авч, чатботоо эхлүүлээрэй.
(+976) 7710-1251Даваа–Баасан 09:00–18:00 [email protected]Имэйлээр бичих Messenger-ээр бичихМанай өөрийн бот 24/7 хариулна
QR кодыг утасныхаа камераар уншуулж бөглөх, эсвэл доорх товч дээр дарж энд бөглөнө үү.
Доорх товч дээр дарж маягтаа бөглөнө үү. 1 минут ч болохгүй.
Үнийн санал авах